Бидний үнэт зүйлс

Клубын төрлүүд

Зусланд амрагч хүүхэд бүрийн хүсэл сонирхол нь өөр байдаг учраас тэдгээрт зориулж олон төрлийн клубүүд хичээллэдэг. Клубын хөтөлбөр нь хүүхэд бүрт өөрийгөө нээх, танин мэдэх, авьяас чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлж өгдөг. Клубын сургалт нь өдөрт 1-2 цагаар явагддаг.

Онцлох хөтөлбөрүүд

Nars got talent

Зуслангийн онцлох хөтөлбөрүүдийн нэг нь урлагийн үзлэг юм. Урлагийн үзлэг нь дуу, бүжиг, хөгжим, шүлэг, чөлөөт үзүүлбэрүүдээс гадна хүүхдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд найрал дуу, хамтлаг бүжиг гэх мэт төрлөөр зохион байгуулагддаг. Мөн хөтөлбөрийн зохион байгуулалтын ажилд урлагийн клубт хамрагдсан амрагч хүүхдүүд оролцдогоороо онцлогтой. Зорилго: Амрагч хүүхдүүдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлагаар дамжуулан тайзны соёл, гоо зүйн төлөвшил, хүмүүжлийг олгох, идэвх оролцоог нэмэгдүүлж, урлаг соёлын боловсролыг түгээхэд оршино.

Дэлгэрэнгүй arrow_forward
Хананд авиралт

Спорт авиралтаар хичээллэх нь хүний биеийн хурд, хүчийг нэмэгдүүлж, нүдний харааг сайжруулж, тэсвэр хатуужилтай болгодог. Мөн сэтгэхүйг хөгжүүлэх, хэцүү нөхцөлөөс боломжийг олж харах, саад бэрхшээлийг даван туулах чадварт сургадаг. Энэ спорт нь хөл гарын үзүүр дээр тогтдог учир биеийн болон сэтгэхүйн тэнцвэртэй байдлыг шаарддаг экстрем спорт юм.

Дэлгэрэнгүй arrow_forward
Явган аялалын хөтөлбөр

Нарс зуслан нь нарс модоор хүрээлэгдсэн ойн төгөлд байрладаг. Нарс мод хүний дархлааг сайжруулдаг интерфероныг /Хүний биед гаднаас вирус гэх мэт биет орж ирэхэд түүнийг эсэргүүцэн зайлуулах гэж ялгардаг бодис/ ялгаруулдаг цорын ганц мод юм. Ой модонд алхахад хүний бие эрүүлжиж, стресс тайлагдан, тайван болж, байгалийн хүчил төрөгч хүний бие организмыг дотроос нь цэвэрлэж байдаг.

Дэлгэрэнгүй arrow_forward
Хөлөгт тоглоом

Хөлөгт тоглоомыг зуслангийн өдөр бүрийн хөтөлбөрүүдэд тохирсон танин мэдэхүйн асуулт, даалгавартайгаар зохион явуулдаг. Эрүүл агаарт хүүхдийн танин мэдэхүйн чадамжийг сорьж, хөгжөөнт даалгавар биелүүлэн багаар ажиллан тоглох юм. Монгол ахуй, танин мэдэхүйн, урлаг, спортын, байгаль экологийн, хөгжилтэй булан зэрэг олон сонирхолтой даалгаврыг биелүүлэн оролцоно.

Дэлгэрэнгүй arrow_forward
Бага олимп

Зуслангийн мини бага олимп нь ээлж бүрийн онцлогоос хамаарч ганцаарчилсан болон багаар оролцох 6-10 спортын төрлөөр зохион байгуулагддаг.

Дэлгэрэнгүй arrow_forward
Монгол бахархлын хөтөлбөр

Монгол хүн байх, Монгол хүн эх орноороо бахархах үзэл хандлагийг төлөвшүүлэх, амрагч хүүхэд багачуудад Монголын ёс заншил, түүх, дурсгалт газар болон ардын аман зохиол, аж амьдралын хэв маяг, өв соёлыг өвлүүлэн үлдээх, танилцуулах зорилгоор хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Дэлгэрэнгүй arrow_forward
Рагби

Олон улсын рагбигийн холбооноос анх хүүхэд багачуудад зориулан хүүхдийн зусланд хэрэгжүүлж эхэлсэн.Рагбигийн спорт нь хурд хүч, авъяас чадвараас гадна амжилт гаргах хамгийн том үндэс суурь болох багийн ажиллагаа, харилуан хүндэтгэл, эв нэгдэл,тамирчин хүний ёс зүй, зарчимч байдлыг бий болгодог.

Дэлгэрэнгүй arrow_forward
Клубуудын сургалт

Клубын хөтөлбөр нь хүүхэд бүрийн сонихол, авъяас нь өөр өөр байлаг учраас өөрийгөө нээн хөгжүүлэх, танин мэдэх зорилгоор сонирхсон клубд хамрагдах боломжыг бүрдүүлж өгдөг.Зусланд амрах хугацаанд өдөрт 1-2 цагаар хичээлэлдэг.

Дэлгэрэнгүй arrow_forward

Эцэг эхийн булан

Blog Images
Зусланд амрагч хүүхдийн бэлдэх зүйлс :

Улирлын байдалд тохирсон хувцас
Цагаан хэрэглэл, дэрний уут
Хувийн ариун цэврийн хэрэглэл /биеийн болон гар нүүрний алчуур, саван, оо, сойз,00 цаас, сальфетка, ариун цэврийн хэрэглэл/

Blog Images
Зусланд амрагч хүүхдийн мөрдөх дүрэм :

Зусланд амрагсад ”Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны ерөнхий шаардлага MNS-5633:2019”, хүүхдийн зуслангийн ариун цэвэр, эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрмийн заалтууд, зусланд дагаж мөрдөх өдрийн дэглэмийг чанд мөрдөнө.

Blog Images
Зусланд амрагч хүүхэд эцэг эхчүүдийн анхаарах зүйлс :

Хүүхдээ амраах ээлжийг сонгохдоо уг ээлжийн хөтөлбөрийн үйл ажиллагаатай сайтар танилцах.
Амрах ээлжийн хөтөлбөртэй уялдуулан хувийн бэлтгэлээ сайтар хангаж ирэх.

  • Shape
  • Shape
Холбоо барих:

Narscamp72@gmail.com

<>
Залгах:

+976 99096109

  • shape
  • shape
  • shape

Хамтрагч байгууллагууд

Brand Logo
Brand Logo
Brand Logo
Brand Logo
Brand Logo
Brand Logo
Brand Logo
Brand Logo
Brand Logo
Brand Logo